Автомашин нь эвдэрч тэмцээнээ дуусгаж чадалгүй ирсэн Н.Номтойбаяр мэдээлэл хийнэ

Автомашин нь эвдэрч тэмцээнээ дуусгаж чадалгүй ирсэн Н.Номтойбаяр мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Малайз улсад зохиогдож буй offroad буюу нэн хүнд бартаат замын уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ. Уг тэмцээнд дэлхийн 45 орноос баг, тамирчид оролцсон аж.

Энэхүү уралдаан нь шавар, ус, өндөр уулын оргил зэрэг 16 бартааг туулжээ. Монгол Улсаас оролцсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын унаж уралдсан автомашины компьютер эвдэрсэн тул тэрээр тэмцээнээ дуусгаж чадалгүй буцаж иржээ.

Тэрээр өнөөдөр Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийх ажээ.