ШУУРХАЙ: Хөвсгөл аймгийн хийдэд хулгайч орж бурхад, ном судрыг нь хулгайлжээ

ШУУРХАЙ: Хөвсгөл аймгийн хийдэд хулгайч орж бурхад, ном судрыг нь хулгайлжээ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум дахь Дашпунцогпил хийдэд хулгайч орж, бурхан шүтээнийг нь авч одсон тухай мэдээлэл энэ сарын 18 /2023.07.18/-нд цагдаагийн байгууллагад иржээ.

Үүний дагуу цагдаагийнхан очиж шалгахад тус хийдийн цонхоор гэмт этгээд нэвтэрч олон тооны бурхныг нь хулгайлсан байсан гэнэ. Орон нутгийн эх сурвалжууд “Дашпунцогпил хийдийн шүтээнүүдийн нэг, эртний дэлгэмэл зурмал Махгал, Лхам, сүүлийн үед гуулиар урлуулсан Мял, Дөртдагва, Бурхан багш зэрэг найман бурхан, эртний Зосборын Жадамба судар хоёр боть, сангийн бойпор, дун зэрэг шашны эд хэрэглэл алдагдсан. Цагдаагийнхан нарийвчлан шалгаж байгаа” гэсэн юм.