ВИДЕО: СУИС-ийн авто замын "Явган хүний гарц" дээр автомашин онхолдсон хэрэг гарлаа /ФОТО/

ВИДЕО: СУИС-ийн авто замын "Явган хүний гарц" дээр автомашин онхолдсон хэрэг гарлаа /ФОТО/

Улаанбаатарт хотод  шугам хоолойн засварын ажил үргэлжилж, энэ хүрээнд нийслэлийн зарим авто замуудыг хааж, гэрлэн дохионы үйлчлэлийг ч зогсоод байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт байрлах Соёл, Урлагийн их сургууль /СУИС/ болон Хүнсний 4-р дэлгүүрийн уулзар шугам, хоолойн засварын улмаас олон хоног авто замын гэрлэн дохио нь ажиллахгүй байгаагийн улмаас осол гарах нөхцөл бүрдээд байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр /2023.07.20/ 09:00 цагийн орчимд СУИС-ийн урд талын автозамын явган хүний гарц дээр Хьюндай Портер маркийн автомашин онхолдсон хэрэг гарсан байна.

ВИДЕО: 

Биднийг хэргийн газарт очих үеэр тус автомашиныг өргөгч кранаар босгож байсан юм. Харин тус осол юунаас болж гарсан,  улмаар хүний эрүүл мэнд хохирсон эсэх нь албаны эх сурвалжууд одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Зарим албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Гэрлэн дохионы үйлчлэл зогссон СУИС-ийн тус хэсэгт Хьюндай Портер маркийн автомашины жолооч хурд хэтрүүлсэн байж болзошгүй. Харин энэ үеэр нь явган хүний гарцын орчимд иргэд зорчиж яваагүй нь аз боллоо" гэсэн мэдээллийг өгч байгаа юм. 

СУИС-ын уулзвар. 2023.07.20

СУИС-ын уулзвар. 2023.07.20