Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний хагас жилд 4.6 их наяд төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний хагас жилд 4.6 их наяд төгрөгөөр өсжээ

Үндэсний Статистикийн Хорооноос 2023 оны эхний хагас жилийн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн талаарх мэдээллийн танилцууллаа.

Тодруулбал, Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 (54.2%) их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд, уул уурхай олборлолт 3.7 (67.3%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 691.0 (31.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.