ШУУРХАЙ: "Гацуурт" ХХК-ийг шалгахаар БОАЖЯ-наас Б.Мөнхтогтох тэргүүтэй алба хаагчдыг өнөөдөр Сэлэнгэ аймаг руу явуулжээ

ШУУРХАЙ: "Гацуурт" ХХК-ийг шалгахаар БОАЖЯ-наас Б.Мөнхтогтох тэргүүтэй алба хаагчдыг өнөөдөр Сэлэнгэ аймаг руу явуулжээ

“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт иргэдийг автомашинаар дайрахыг завдсан байж болзошгүй асуудал олны анхааралд ороод буй. 

Иймд түүнийг “хүнийг алахыг завдсан” гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас мэдээлж буй. Мөн тус үйл явдалтай зэрэгцэн “Гацуурт” ХХК нь Сэлэнгэ аймагт олон зуун га газрыг хашаалан эзэмшиж, бусад иргэдийн зорчиж, мал бэлчих газаргүй болгосон гэх мэдээллийг зарим хүмүүс гаргаж буй. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулж Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох тэргүүтэй алба хаагчдыг томилж, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй “Гацуурт” ХХК-ийн үйл ажиллагааг шалгахаар өнөөдөр /2023.07.20/ явуулсан байна.