"Гэрлэн дохио ажиллаагүйн улмаас Приус-30, Пронтер маркийн автомашинууд мөргөлдөж осолдсон" гэж ТЦА-наас мэдээллээ

"Гэрлэн дохио ажиллаагүйн улмаас Приус-30, Пронтер маркийн автомашинууд мөргөлдөж осолдсон" гэж ТЦА-наас мэдээллээ

Өнөөдөр /2023.07.20/ өглөө 09:00 цагийн орчимд СУИС-ийн урд автозамын явган хүний гарц дээр автомашин осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар  Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

ТЦА-ны эх сурвалж, "Төв замаар зорчиж явсан "Приус-30" маркийн автомашинд туслах замаар явж байсан "Хьюндай бонго пронтер" маркийн автомашин зам тавьж өгөөгүйгээс мөргөлдөж, осолдсон. Тухайн тээврийн хэрэгслийн хоёр жолооч жолооны эрхтэй, үнэмлэхтэй байсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хоёр жолоочийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй" гэлээ.