Архангай аймгийн 100 жилийн ойн наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллаж байна

Архангай аймгийн 100 жилийн ойн наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллаж байна

Архангай, Завхан, Хэнтий, Төв, Говь-Алтай аймгийн 100 жилийн ой тохиож байна.

Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллаж байна. Тус аймгийн 100 жилийн ойг долоодугаар сарын 26-28-нд “Ара комплекс”-т тэмдэглэнэ.

Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдаан, хаалтын шоу тоглолт үнэ төлбөргүй. Харин 100 жилийн ойг тэмдэглэх, бэлтгэл ажлыг зохион байгуулах зургаан салбар хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, долоодугаар сарын 1-нээс сарын туршид өдөр бүр үйл ажиллагаа, урлаг соёлын хөтөлбөрийг төрөл жанраар нь зохион байгуулж, явуулын цирк, амьтны хүрээлэн ажиллаж байна.