Дэлхийн алдарт Black Midi хамтлаг долдугаар сарын 26-нд Улаанбаатар хотод тоглохоор болжээ

Дэлхийн алдарт Black Midi хамтлаг долдугаар сарын 26-нд Улаанбаатар хотод тоглохоор болжээ

Английн Лондон хотоос гаралтай алдарт Black Midi хамтлаг Азийн аялан тоглолтынхоо хүрээнд Улаанбаатар хотноо долдугаар сарын 26-нд тоглолт хийхээр болжээ. 

Тус хамтлаг 1737 Entertainment-ийн урилгаар Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглох ажээ. Тоглолтын тасалбар 75-90 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

2017 онд байгуулагдсан тус хамтлаг гитарчин, дуучин Жорди Грийп, басс гитарчин Камерон Пиктон, бөмбөрчин Морган Симпсон зэрэг гишүүдээс бүрддэг, рок, мат рок, пост панк, авант жазз урсгалаар тоглодог юм.