Улс орноо сурталчилж, адал явдал дурсамж бүтээхээр залуус гэр бүлээрээ автомашинаар Турк улсыг зорьж явна

Улс орноо сурталчилж, адал явдал дурсамж бүтээхээр залуус гэр бүлээрээ автомашинаар Турк улсыг зорьж явна

Аялагчид ихэвчлэн онгоцоор хотоос хот, улсаас, улс дамжин явдаг. Ингэхдээ өөрсдийн иргэншил улсаа харуулахаас илүүтэй тухайн улсын сонирхож аялах нь гол зорилго нь байдаг билээ. Тэгвэл сүүлийн үед аялагчид гэр бүлээрээ эсвэл дугуйтай гэхчлэн аль болох бодит мэдрэмж өгөх амаргүй аяллыг сонгодог болсон.

Улмаар тухайн улс оронд нэг өдрийн дотор нисэж очих биш бүхий л шат дамжлагыг давж, газар нутаг байгалийн сайхантай нь танилцангаа өөрийн улс орон соёлыг сурталчилж буй давуу талтай.

Тэгвэл Монголын нэгэн гэр бүл хоёр автомашинаар Турк рүү хил дамнан аялж, замынхаа дунд ороод буй аж.

Энэ талаар өөрсдийн сэтгэгдлээ цахим хуудастаа “Энэ удаагийн зоримог алхам маань яах аргагүй Турк хүртэл машинтай аялах. Ямар ч гэсэн зорьсондоо хүрэхээр гэр бүлээрээ, найзуудынхаа хамтаар дөрөө харшуулан дурсамж бүтээгээд сайн явна. Бид аян замдаа алжаалгүй явсаар Оросын хилээр гараад Казахстанд ороод ирчихсэн Семей хоттой нь танилцаад явж байна. Өнөөдөр эндээ үдлээд маргааш цааш хөдөлнө. Аа тийм, аяллынхаа далимаар эх орноо сурталчлаад яваа нь машинаас маань харагдаж байгаа биз дээ” хэмээн бичжээ.