"Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын хучилтыг аравдугаар сард бүрэн дуусгахаар зорьж байна" гэж Л.Халтар сайд мэдэгджээ

"Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын хучилтыг аравдугаар сард бүрэн дуусгахаар зорьж байна" гэж Л.Халтар сайд мэдэгджээ

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцтай танилцжээ. 

Тэрбээр "Дарханы замын эхний хоёр урсгалтай хэсгийн суурь хучилт өнгөрсөн оны намар дууссан. Харин дахь дахь хоёр урсгалтай замын хучилтын ажил энэ жил үргэлжлэн явагдаж байна. Нэг ба хоёрдугаар багц суурь хучилт дууссан. Одоо хоёрдугаар багцад 15 км, гуравдугаар багц 44 км, дөрөвдүгээр багц 20 км нийт 79 км үлдэж байна. Энэ оны аравдугаар сарын сүүл гэхэд суурь хучилтыг бүрэн дуусгахаар зорьж байна” гэжээ.