Ц.Хуланг шүүх хурал ирэх даваа гарагт прокурор гэм буруугийн дүгнэлтийг уншиж танилцуулснаар үргэлжилнэ

Ц.Хуланг шүүх хурал ирэх даваа гарагт прокурор гэм буруугийн дүгнэлтийг уншиж танилцуулснаар үргэлжилнэ

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан болон түүнтэй хамт яллагдагчаар татагдсан Б.Отгонбаатар хэмээх ламд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 20 ны өдөр 09.00 цагаас эхлэн хаалттай хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг өмнөд хөршийн тусгай албаныхантай хамтран ажилласан үндэслэлээр Ц.Хуланд Эрүүгийн хуулийн 19.4-т заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх заалтын дагуу яллагдагчаар татаж, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрынхан цагдан хорьж шалгасан билээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, Б.Отгонцэцэг, улсын яллагч НПГ-ын хяналтын прокурор Г.Цогтгэрэл, М.Энхбаатар, шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар, Б.Отгонбаатарын өмгөөлөгч Л.Өлзийхүү нарыг оролцуулан хаалттай хэлэлцсэн хурал нотлох баримт шинжлэн судалж дуусаад өчигдөр 20.00 цагийн үед завсарласан юм. Тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /2023.07.22/ 09.00 цагт  эд мөрийн баримт шинжлэн судалж үргэлжилсэн. Улмаар Ц.Хуланг шүүх хурал хоёр дахь өдрөө, 12 цагийн турш үргэлжилж завсарлав. Шүүх хурлын үеэ эд мөрийн баримтыг шүүх бүрэлдэхүүн шинжлэн судалж, ирэх даваа гарагт прокурор гэм буруугийн дүгнэлтийг уншиж танилцуулснаар шүүх хурал үргэлжилнэ.