Улаанбаатарт цахилгаан тасарч, гэрлэн дохио ажиллахгүй болох үеэр зарим жолооч нар уулзвар руу чихэж орсны улмаас хотын замыг "таг зогсоожээ"

Улаанбаатарт цахилгаан тасарч, гэрлэн дохио ажиллахгүй болох үеэр зарим жолооч нар уулзвар руу чихэж орсны улмаас хотын замыг "таг зогсоожээ"

Өнөөдөр /2023.07.22/ 12:00 цагийн орчимд Улаанбаатарт хотын ихэнх хэсэгт цахилгаан тасарсан. Үүнийг албан хүмүүс, "Бидэнд урьдчилсан мэдээлэл өгөлгүй гэнэт ОХУ-аас цахилгаан хязгаарласан. Улаанбаатар хот бүхэлдээ тог цахилгаагүй болоогүй. Хэсэг газруудад цахилгаангүй болсон. Одоо яаралтай буцаан залгаж байна" гэж тайлбарлаж байна. 

Тэгвэл цахилгаан тасарч Улаанбаатар хотын гэрлэн дохионууд ажиллагаагүй болсны улмаас авто замын  уулзваруудад баруун гар талын дүрмээ жолооч нар баримтлаагүйн улмаас хоорондоо мөргөлдсөн, нэгэнт ачаалал нь хэтэрч, нэвтрэх боломжгүй болсон уулзвар руу зарим жолооч нар чихэж орсны улмаас авто замын тодорхой хэсгүүдэд бөглөрөл, түгжрэл үүсгэсэн талаар иргэд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.