Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн талбайд тос олборлох “Донки” гэх төхөөрөмжинд хүн хавчуулагдаж, нас баржээ

Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн талбайд тос олборлох “Донки” гэх төхөөрөмжинд хүн хавчуулагдаж, нас баржээ

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ийн туслах ажилтан О нас барсан дуудлага, мэдээлэл 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07.40 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Талийгаач газрын тос олборлох “Донки” гэх төхөөрөмжинд хавчуулагдаж, амь хохирсон урьдчилсан нөхцөл байдал тогтоогдож, Дорнод аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байна.