Баавгай болохсон кино Иерусалим олон улсын кино наадмаас "Special mention" шагнал хүртлээ

Баавгай болохсон кино Иерусалим олон улсын кино наадмаас "Special mention" шагнал хүртлээ

2023 оны Каннын Олон улсын кино наадмын "Un Certain Regard" төрөлд "If Only I Could Hibernate" кино албан ёсоор шалгарч, 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ний өдөр каннын олон улсын кино наадамд шалгарсан уран бүтээлүүдээ шууд дамжуулалтаар зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус наадмын “Un Certain Regard" төрөлд Монгол улсаас анх удаагаа “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болох сон” буюу "If Only I Could Hibernate" бүрэн хэмжээний уран сайхны кино албан ёсоор шалгарсан юм.

Улмаар "Баавгай болохсон" УСК-ны баг хамт олон тавдугаар сарын 16-нд Каннын кино наадамд оролцохоор Франц руу нисэж, тавдугаар сарын 21-ны өдөр Hibernate Каннд албан ёсоор нээлтээ хийж, Монголын уран бүтээлчид Каннын улаан хивсэн дээгүүр алхсан билээ.

Тэгвэл энэ удаа тус кино энэ удаа Иерусалим олон улсын кино наадмын Дебют киноны уралдаант хэсгээс Special mention шагнал хүртлээ.