"Цахилгааны хүчдэлд цохиулсан эмэгтэйн биеийн байдал тогтвортой байна" гэж мэдэгдлээ

"Цахилгааны хүчдэлд цохиулсан эмэгтэйн биеийн байдал тогтвортой байна" гэж мэдэгдлээ

Өчигдөр буюу долдугаар сарын 23-ны өдрийн 16:55 цагт цахилгаан хүчдэлд цохиулсан гэх 24 настай эмэгтэй ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн иржээ. Тухайн иргэн цахилгаан хүчдэлд цохиулах үедээ ар дагзаараа савж унасан байсан тул төвийн томографи болон рентген шинжилгээнд хамруулжээ. Одоогийн байдлаар амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ил харагдах шарх, түлэгдэлтийг эмчилж байгаа гэнэ.