Ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шонгийн талаар 7004-7004 дугаарт яаралтай мэдэгдэхийг иргэдэд анхаарууллаа

Ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шонгийн талаар 7004-7004 дугаарт яаралтай мэдэгдэхийг иргэдэд анхаарууллаа

Өчигдөр /2023.07.23/ Улаанбаатар хотод орсон хүчтэй аадар борооны үеэр Сүхбаатар дүүрэгт зорчиж явсан иргэн цахилгааны хүчдэлд цохиулсан хэрэг гарсан. Иймд холбогдох албанаас, "Ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шон тулгуур байвал өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, УБЦТС ТӨХК-ийн 24 цагийн үйл ажиллагаатай 7004-7004 дугаар болон https://www.facebook.com/ubedn хуудаст цаг алдалгүй мэдээлэх"-ийг анхаарууллаа. 

Мөн Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх, Олон хоног бороо үргэлжлэн орж байгаагаас голын эрэг нурах, цөмрөх эрсдэлийг дагуулж байгаа тул гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байж Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа.