"Япон иргэнээс төлбөр болох 400 мянган төгрөг авахад нэгэн эмэгтэй дээрэмдэж байна гэх мэдээлэл гаргасан" гэж Цагдаад мэдүүлжээ

"Япон иргэнээс төлбөр болох 400 мянган төгрөг авахад нэгэн эмэгтэй дээрэмдэж байна гэх мэдээлэл гаргасан" гэж Цагдаад мэдүүлжээ

"Монголд аялахаар ирсэн гадаадын жуулчинг "Хаан бууз"-ны салбар дотор сууж байхад нь дээрэмдэх гэсэн" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.

Бид энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Япон Улсын иргэн С /30 нас, эр/ нь 2023.07.14-21-ний хооронд Монгол Улсад аялахаар ирэхдээ Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо ... байрны ... дугаар тоотод оршин суух Ж-нд 7 хонохоор тохирсон. Ж нь Япон улсад сурч байсан япон хэлтэй. 2022 оны 12 сард Вьетнам Улсад аялж байх явцдаа тэд танилцсан.

С нь 2023.07.18-ны өдөр манай гэрт байхдаа архи ууж согтоод найз эмэгтэй Д-г оролдохоор нь би уурлаад яв гээд явуулсан.

Тэгээд тохирсон ёсоороо гэрийнхээ мөнгийг аваагүй байсан тул утсаар нь залгахад "Хаан бууз"-нд байна гэхээр нь хойноос нь очоод гэрийн төлбөрийн мөнгө 400 мянган төгрөг авсан гэж сая мэдүүлэг өгсөн байна" гэх мэдээллийг өглөө.