LIVE: 24 настай эмэгтэй явган хүний гарцын дэргэд байрлуулсан "цахилгааны шийд"-ний орчимд явж байгаад хүчдэлд цохиулжээ

LIVE: 24 настай эмэгтэй явган хүний гарцын дэргэд байрлуулсан "цахилгааны шийд"-ний орчимд явж байгаад хүчдэлд цохиулжээ

Өчигдөр /2023.07.23/ Улаанбаатар хотод орсон аадар борооны үеэр 24 настай эмэгтэй цахилгааны хүчдэлд цохиулж, ухаан алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн явдал болсон. 

Тухайн иргэн цахилгаан хүчдэлд цохиулах үедээ ар дагзаараа савж унасан байсан тул төвийн томографи болон рентген шинжилгээнд хамруулсан өдгөө түүний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ил харагдах шарх, түлэгдэлтийг эмчилж байгаа гэж албаныхан мэдээлж буй. Тэгвэл тус хохирогч өчигдөр 16:55 цагийн орчимд “Peace mall” худалдааны төвийн орчимд явган хүний гарцаар гарц явахдаа, тус газарт байрлуулсан цахилгааны шийдийн орчимд явж байхдаа тогонд цохиулсан байна. Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ. 

ШУУД: