Ч.Маралмаад холбогдох шийдвэрийг энэ долоо хоногт багтааж, НШШГ газарт хүлээлгэн өгнө

Ч.Маралмаад холбогдох шийдвэрийг энэ долоо хоногт багтааж, НШШГ газарт хүлээлгэн өгнө

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр болж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан. Уг шийдвэрийг эсэргүүцэж, тэрээр давж заалдсан ч давж заалдах шатны шүүх өнгөрсөн тавдугаар сарын 18-нд түүний гомдлыг хэлэлцэж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл цахим гав зүүж, зорчих эрхээ хязгаарлуулсан байх ёстой Ч.Маралмаа өдгөө эрх чөлөөтэй явж байгаа нь олон хүний анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулсан. Харин энэ талаар шүүхээс "Ч.Маралмаа нь УДШ-д гомдол гаргасан. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзсэн байгаа. УДШ-ээс түүний гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байна. Уг шийдвэр манай дээр албажиж ирсний дараа ажлын 5 өдөрт багтааж бид хүнээ нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хүлээлгэн өгнө. Улмаар цахим гав зүүж, зорчих эрхийн хязгаарлалт хэрэгжиж эхэлнэ" гэсэн юм.

Тэгвэл УДШ-ээс гомдлоо анхан шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх "Энэ долоо хоногтоо багтааж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэж өгнө" гэлээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс албан шийдвэрийг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэн өгснөөр Ч.Маралмаа цахим гав зүүж, зорчих эрх нь хязгаарлагдана.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө