Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал түр завсарлаж, шүүх гэм буруугийн дүгнэлтээ танилцуулахаар зөвлөлдөж байна

Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал түр завсарлаж, шүүх гэм буруугийн дүгнэлтээ танилцуулахаар зөвлөлдөж байна

Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.07.24/ үргэлжилж, прокурор гэм буруугийн дүгнэлтээ танилцуулж шүүх хурал эхэлсэн. 

Тэгвэл өглөөний 09.00 цагт эхэлсэн шүүх хурал түр завсарлаж, шүүх гэм буруугийн дүгнэлтээ танилцуулахаар зөвлөлдөж байгаа талаар албаныхан мэдээллээ. Мөн энэ үеэр шүүхийн байрын гадна зарим иргэдийн төлөөлөл цуглаж, Ц.Хуланг суллахыг шаардаж буй аж. 

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг өмнөд хөршийн тусгай албаныхантай хамтран ажилласан үндэслэлээр Ц.Хуланд Эрүүгийн хуулийн 19.4-т заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх заалтын дагуу яллагдагчаар татаж, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрынхан цагдан хорьж шалгасан билээ.

 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө