"Авлига хороолол болон S'outlets дэлгүүрийн газрыг чөлөөлөх ёстой" гэж дүгнэлт гарсан тул нураах асуудлыг судалж байна гэж мэдэгдлээ

"Авлига хороолол болон S'outlets дэлгүүрийн газрыг чөлөөлөх ёстой" гэж дүгнэлт гарсан тул нураах асуудлыг судалж байна гэж мэдэгдлээ

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот болон Туул, Сэлбэ голын эх дээр аадар бороо орсны улмаас үерлэж нийслэлийн зарим барилга, байгууламж усанд автах болсон. Энэ нь Улаанбаатар хотын дундуур урсдаг Туул, Сэлбэ, Дунд голын урсац болон үерийн даланг нь өөрчилж барилга барьсан асуудалтай холбон тайлбарлаж буй. 

Тэгвэл өнөөдөр /2023.07.24/ хотын дарга Д.Сумъяабазар усны барилга, байгууламжийн мэргэжлийн байгууллагууд, инженерүүдтэй уулзаж байна. Энэ үеэр цаашид ямар арга хэмжээ авах ёстой талаар мэргэжилтнүүд судалгаа хийснээ танилцуулжээ. Судалгаанд Сэлбэ болон Дунд гол дагуу 29 байршилд зайлшгүй газар чөлөөлөх шаардлагатай гэж зөвлөсөн байна. 

Тухайлбал, S'outlets дэлгүүрийн газрыг чөлөөлж, Aqua Garden буюу олны нэрлэж буйгаар "Авлига хороолол" хорооллын газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлт гарсныг Престиж инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг танилцуулжээ. Иймд Сэлбэ, Дунд голын урсацад нөлөөлөхүйц барилга барьсан дээрх газруудыг нураах эрхзүйн орчныг судалж байна. Засгийн газарт танилцуулж, шийдвэртэй арга хэмжээ авна гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдлээ.