Яруу найрагч Ц.Хуланг гэм буруутай гэж шүүх үзлээ. Удахгүй түүнд ял оноох шүүх хурал болно

Яруу найрагч Ц.Хуланг гэм буруутай гэж шүүх үзлээ. Удахгүй түүнд ял оноох шүүх хурал болно

Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох гэм, буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2023.07.24/ үргэлжилж, прокурор гэм буруугийн дүгнэлтээ танилцуулсан. Тэгвэл шүүх дөнгөж сая шийдвэрээ гаргаж, "Яруу найрагч Ц.Хуланг гэм буруутай"-д тооцож шийдвэрлэсэн. Улмаар удахгүй түүнд ял шийдвэр оноох шүүх хурал болно гэсэн үг. 

Ц.Хуланд Эрүүгийн хуулийн 19.4-т заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх заалтын дагуу яллагдагчаар татаад байгаа юм. Эрүүгийн хуулийн 19.4.1-д "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.