ШУУРХАЙ: "Шүүх байгууллага руу хориглосон эд зүйлс авч орох гэсэн дадлагажигч оюутан Б-г цагдаа шалгаж байна" гэж мэдэгдлээ

ШУУРХАЙ: "Шүүх байгууллага руу хориглосон эд зүйлс авч орох гэсэн дадлагажигч оюутан Б-г цагдаа шалгаж байна" гэж мэдэгдлээ

"Шүүхийн байр руу архи, согтууруулах ундааны зүйл авч орох гэлээ" гэх бичлэг өнөөдөр /2023.07.24/ олон нийтийн сүлжээнд гарсан. Тус бичлэгт гарч буй иргэн өөрийгөө "дадлагажигч оюутан, өмгөөлөгч намайг аваад ир гэсэн юм" хэмээн тайлбарладаг. Харин шүүхийн гадна жагсаж байсан зарим иргэд "биднийг оруулахгүй байж, архи барьсан хүнийг орууллаа. Ямар шүүгч архи захисан. Ийм шударга шүүх гэж байдаг юм уу" зэргээр байр сууриа илэрхийлдэг. 

Тэгвэл тус үйл явдлыг талаар шүүхээс албан ёсны мэдээлэл гаргалаа. Тус мэдээлэлд, "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 15:10 цагт шүүгчийн туслах О дээр дадлагажигч оюутан гэх Б нь уулзахаар орохдоо Jagermeiter /ногоон шилтэй/ 1ш, Rosso noblle /Хар бараан шилтэй/ 1ш, Bickford 2ш, Redbull 1ш, Kowar 1ш, Rice back ундаа 1ш тус тус шүүхийн байгууллагад нэвтрүүлэх гэж байсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоосон.

Энэ үед Нэгүүн.мн сайтын сэтгүүлч наана чинь архи байна гэж хэлэн шүүхийн байрны гадна байсан иргэдийн хамт бичлэг хийж эхэлсэн. Тус дадлагажигч оюутан гэх Б-г Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2-р хэлтэст ямар зорилгоор дээрх хориглосон эд зүйлийг авч орох гэсэн талаар тодруулан ажиллаж байна" гэж мэдэгдлээ.