"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатын хэргийг прокурорт шилжүүлжээ

"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатын хэргийг прокурорт шилжүүлжээ

"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатыг "хүнийг алахыг завдсан", "хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан" гэх хэрэгт, тухайн газарт байсан нутгийн иргэд болох М, Б нарыг "Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн" гэх гэмт хэрэгт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Г-г "Хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн", "бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэгт холбогдуулан тус, тус яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл үүнд хамаарах хоёр хавтаст хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, өчигдөр /2023.07.24/ прокурор руу шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас Л.Чинбатыг гурван зүйл ангиар шалгаж байгаа юм.

Эрүүгийн хуульд зааснаар:

  • 10.1 дүгээр зүйл .Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

  • 20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

29 минутын өмнө