Японы алдарт реппер AK-69 Сумогийн аварга Терүнофужи Г.Ган-Эрдэнийн хамт Монголд иржээ

Японы алдарт реппер AK-69 Сумогийн аварга Терүнофужи Г.Ган-Эрдэнийн хамт Монголд иржээ

Реппер Big Gee Японы алдарт реппер AK-69- тэй хамтран  Ride Wit Us дууг нь ремикс хийж хоёр улсад зэрэг цацсан. Тус дууны зураг авалт Монгол, Япон хоёр улсад хийгдсэн бөгөөд найруулагчаар нь монгол найруулагч ажилласан юм.  

Тэгвэл Big Gee-ийн ес дахь цомог гарах гэж буйтай холбоотойгоор Японы алдарт реппер AK-69 монголд иржээ. Мөн тэрбээр өнөөдөр “Интерном”-д болох Сумогийн аварга Терүнофужи Г.Ган-Эрдэнийн тухай, Японд бэстселлер болоод буй “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлтэд оролцож болзошгүй байна. Учир нь Терүнофужи Г.Ган-Эрдэнэ, Big Gee, AK-69 нарын хамтрал бүхий постер цацагдаад байгаа энэ үеэр Япон улсаас Сумогийн аварга Терүнофужи Г.Ган-Эрдэнийн хамт өнөөдөр Чингис хаан нисэх буудалд бууж, Big Gee тосож буй талаар өөрийн цахим хуудастаа нийтэллээ.