САЙН МЭДЭЭ: Өмнөговь аймгийн Гурвантэсийн ордоос "байгалийн хий" гарч эхэллээ

САЙН МЭДЭЭ: Өмнөговь аймгийн Гурвантэсийн ордоос "байгалийн хий" гарч эхэллээ

Австрали улсын Перт хотод төвтэй TMK Energy компани Өмнөговь аймаг дахь Гурвантэсийн XXXV нүүрсний давхаргын хийн төслийн хүрээнд зөөврийн хийг гадарга руу урсгах боломжтой гэдгээ баталж, "Lucky Fox-1" цооногоос анхны хийг гурван цагийн турш шатаалаа гэж өчигдөр /2023.07.25/ мэдэгдлээ.

ВИДЕО: 

Тус компани Lucky Fox-1, 2, 3 гэсэн гурван цооногийн шахуургын хурдыг нэмэгдүүлэх замаар тасралтгүй хийн урсгалыг батлах зорилготой тул төслийн хүрээнд өргөтгөсөн үйлдвэрлэлийн туршилтыг хийж дуусгана гэж мэдэгджээ.  TMK Energy компанийн илрүүлээд байгаа байгалийн хий нь Монголын дотоодын хийн хэрэгцээг хангахаас гадна хоолойгоор дамжуулан Төв Ази, Орос, Мьянмараас хий импортолж байгаа БНХАУ-ыг байгалийн хийгээр хангах зорилт тавиад байгаа бололтой. 

Саяхан л манай улс Орос, Хятадыг холбосон "Сибирийн хүч-2" хийн хоолойг өөрийн газар нутгаараа дамжуулах асуудлыг ярьж байсан бол, ийнхүү өөрийн нутаг дэвсгэрээсээ олборлосон байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх боломж харагдаж байна. 

TMK Energy компанийн мэдэгдэл. 2023.07.25

Сонирхуулахад, Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байсан ОХУ-аас Хятадад нийлүүлэх байсан байгалийн хийн “Сибирийн хүч-2” төслийн хэлэлцээ гацсан. Учир нь Москвагийн 7 жилийн турш сурталчилж буй 50 тэрбум шоо метр “Сибирийн хүч-2” төслийн оронд БНХАУ Туркменстаны 30 тэрбум шоо метр “D шугам” төсөлд Хятад улс ногоон гэрэл асаасан гэж Ройтерс агентлаг тавдугаар сар /2023.05/-д мэдээлсэн билээ.

Мөн тус мэдээлэлд, "ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гуравдугаар сар /2023.03/-д Кремльд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа байгалийн хийн нийлүүлэлтээ 6 дахин нэмэгдүүлж, жилд 98 тэрбум шоо метр болгохыг санал болгосон. Харин үүний хариуд Ши Жиньпин түүнийг “дотно найз" гэж дуудаж байсан хэдий ч Оросын удаан хүлээсэн Монгол Улсын газар нутгаар дамжих байсан “Сибирийн хүч-2” хийн гэрээ ийнхүү биелэлээ олохгүй болж байна" гэсэн юм. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө