ШУУРХАЙ: Цахилгаан скүүтэр унаж явсан иргэн автомашинд мөргүүлж, осолджээ /ФОТО/

ШУУРХАЙ: Цахилгаан скүүтэр унаж явсан иргэн автомашинд мөргүүлж, осолджээ /ФОТО/

"Jet sharing Mongolia" компаниас Монголд анх удаа түрээсийн скүүтэр үйлчилгээг нэвтрүүлсэн. Тэд нийт 3000 ширхэг түрээсийн scooter-ийг Улаанбаатар хотын 10 орчим зогсоолд байрлуулсан гэж буй. 

Харин зарим иргэд тус scooter-ийг унаж, замын хөдөлгөөнд оролцож буй иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байна, тус хэрэгслийн унаад зам тээврийн осолд өртөх нь цаг хугацааны асуудал хэмээн сэрэмжлүүлж байсан. 

Тэгвэл өнөөдөр /2023.07.26/ 09:00 цагийн орчимд Сүхбаатарын талбайн зүүн талын авто замын явган хүний гарцын хэсэгт "Jet sharing Mongolia" компанийн түрээсийн скүүтэрийг унаж, хөдөлгөөнд оролцож явсан иргэн автомашинд мөргүүлсэн осол гарсан байна. Ослын үеэр иргэний эрүүл мэнд хохирсон эсэх нь тодорхойгүй одоогоор байгаа бөгөөд манай сурвалжлах багийг тус газарт очиход Тээврийн цагдаагийн алба хаагчид хэмжилт хийж байсан юм. Тус осол нь скүүтэрийг унаж явган хүний гарцаар гарч явсан иргэнийг Приус-30 маркийн автомашины жолооч мөргөж байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байлаа. Харин тус ослын талаар албаны эх сурвалжууд тодорхой мэдээллийг одоогоор өгөөгүй байна. 

Улаанбаатар хот. 2023.07.26-ны өдөр

Замын хөдөлгөөний дүрэмд скүүтэр унаж яваа иргэн авто замын баруун гар талд шахаж явах ёстой ба цагаан зураас дагаж явахыг хориглодог гэж буй. Мөн энэ төрлийн хэрэгсэл унаж яваа иргэн зам хөндлөн гарахдаа скүүтэрээ заавал түрж зам хөндлөн гарна гэдгийг хуульчид өмнө нь мэдээлж байсан. Иймд иргэдийн авто замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ. 

Улаанбаатар хот. 2023.07.26-ны өдөр