"Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, засварын ажил хийж байна" гэж мэдээллээ

"Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, засварын ажил хийж байна" гэж мэдээллээ

Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэж байна.

Тус ажлыг долдугаар сарын 22-24-ний хооронд хийхээр төлөвлөж байсан ч бороо орсон тул өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны 22:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замыг хааж, асфальт бетон хучилт хийх юм. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс анхааруулж байна.