Г.Хэрлэн аваргын төлөө барилдана

Г.Хэрлэн аваргын төлөө барилдана

Жүдо бөхийн “Чиндао Мастерc-2019” тэмцээнийн эхний өдрийн барилдааны эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч үзэж буй Г.Хэрлэн хэсгийн аваргын төлөө Гүржийн Ваза Маргвилашвилиг, хагас шигшээд Израилийн Брауч Шмайловыг ялж, шигшээд шалгарлаа.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нар зодоглож эхний тойргуудад ялагдлаа.

Харин энэ жинд өрсөлдсөн залуу мастер Л.Өнөболд хэсгийн аваргын төлөө Японы алдарт бөх Рюүжү Нагаяамад ялагдаж, торгуулийн тойрогт орсон. Харин торгуулийн тойрогт ОХУ-ын Роберт Мшвидобадзед торгуулиар ялагдаж, тэмцээнээ дуусгажээ. 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө