Л.Чинбат: Тухайн үед хүн дайрсан хэрэг огт гараагүй бөгөөд урд шөнө нь манай адууг тасдаж, ажилчдыг маань зодож гэмтээсэн байсан /LIVE/

Л.Чинбат: Тухайн үед хүн дайрсан хэрэг огт гараагүй бөгөөд урд шөнө нь манай адууг тасдаж, ажилчдыг маань зодож гэмтээсэн байсан /LIVE/

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох тариалан эрхлэх сангаас зээл авсан мөн бусдын амь насанд санаатайгаар халдахаар завдсан зэрэг мэдээллийг тодрууллаа. 

Энэ талаар "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат, "Тухайн үед хүн дайрсан ямар ч асуудал байгаагүй. Манай адуу нутагт нь орсонтой холбоотойгоор урд өдөр нь замыг нь хааж, шөнө адуу мал тасдаж, манай ажилчдыг зодож гэмтээсэн байсан. Урд шөнө хэсэг адуугаа алдаад дараа өдөр нь бүх адуугаа алдсан гэх мэдээлэл надад ирсэн. Тэр үед өөрийн биеэр очиход бүлэг иргэд манай адууг туугаад явж байсан.

Мөн анх 2001 оноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд манай компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манайд ямар ч өр, зээл байхгүй. Түүнчлэн газар хашаалсан гэх асуудал ч байхгүй. Төрийн хяналт шалгалт явуулахыг миний зүгээс огт эсэргүүцээгүй. Гэхдээ энэ нь хуулийн хүрээнд явагдах ёстой" гэсэн юм.

ҮЗЭХ: