СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс аймагт зорчиж авсан автомашин онхолдож 2 хүн амиа алдаж, 4 иргэн эмнэлэгт хүргэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс аймагт зорчиж авсан автомашин онхолдож 2 хүн амиа алдаж, 4 иргэн эмнэлэгт хүргэгджээ

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн Тошилтын хөтөл гэдэг газар суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдсон хэрэг өчигдөр /2023.07.26/ гарсан байна.

Тодруулбал, энэ сарын сарын 26-ны өдрийн 02:56 цагийн орчимд Увс аймгийн Хяргас сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан “Форд рэнжер” маркийн суудлын автомашин автозамын зорчих хэсгийн замын хажуу тал руу унаж жолооч 43 настай А, зорчигч 56 настай Х нар нас барсан хэрэг гарсан байна. Харин зорчигч 31 настай С, 23 настай Б, 17 настай Ш, 14 настай Э нарыг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Иймд иргэд та бүхний хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.