Албан тушаалын хэргээр ял эдэлсэн 14 хүн төрд ажиллаж байсныг АТГ-аас илрүүлж, ажлаас нь чөлөөлүүлжээ

Албан тушаалын хэргээр ял эдэлсэн 14 хүн төрд ажиллаж байсныг АТГ-аас илрүүлж, ажлаас нь чөлөөлүүлжээ

АТГ-аас энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан 44 мянган мэдүүлэг гаргагчийн хүрээнд хяналт, дүн шинжилгээ хийжээ.

Ингээд авлига, албан тушаалын гэмт хэргээр өмнө нь ял шийтгүүлсэн төрийн 14 албан хаагч байсныг хяналтаар тогтоосон байна. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн тул Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж, нэр бүхий төрийн 14 албан тушаалтныг “шүүр” ажиллагааны хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлүүлжээ.