СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд ноцтой осол гарч таван хүн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд ноцтой осол гарч таван хүн амиа алджээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн Далын худаг гэдэг газар  ачааны авомашин, суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 21:26 цагт хүлээн авчээ.

Энэ дагуу тус  аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ө-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд таван  зорчигчтой зорчиж явсан “Аука” загварын суудлын автомашинтай мөргөлдөн шатаж байжээ. Улмаар суудлын  автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан байна. Суудлын автомашинд зорчиж явсан таван иргэн нас барсан тул цогцсыг гаргаж өнөөдөр 07:15 цагт Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ. Иймд иргэд та бүхний хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.