Сүмо бөхийн Их аварга Хакухо М.Даваажаргал Төв аймгийн 100 жилийн баяр наадамд оролцохоор хүрэлцэн иржээ

Сүмо бөхийн Их аварга Хакухо М.Даваажаргал Төв аймгийн 100 жилийн баяр наадамд оролцохоор хүрэлцэн иржээ

Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр /2023.07.27/ албан ёсоор эхэлж байна. Тэгвэл Төв аймгийн баяр наадамд Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дахь их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хакухо М.Даваажаргал оролцохоор хүрэлцэн ирээд байгаа ажээ.

Түүний аав Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Ж.Мөнхбат Төв аймгийн Эрдэнэсант сум харьяат нэгэн байсан юм. Иймд саяхан Ж.Мөнхбат агсны дурсгалд зориулж түүний гэрэлт хөшөөг Эрдэнэсант сумын сургуулийн өмнө сүндэрлүүлсэн билээ.