"Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл есдүгээр сарын 09-ны өдрийг хүртэл үргэлжилнэ" гэж Монголын Хуульчдын холбооноос мэдэгдлээ

"Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл есдүгээр сарын 09-ны өдрийг хүртэл үргэлжилнэ" гэж Монголын Хуульчдын холбооноос мэдэгдлээ

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Хуульчдын холбоо болон шалгалтыг зохион байгуулах комиссоос мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Монголын Хуульчдын холбооноос, "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оноос хэрэгжиж эхэлснээр тус холбоо хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулахаар болсон. Найман удаа зохион байгуулагдаж байгаа Хуульчийн мэргэжлийн шалгалт ирэх аравдугаар сарын 23-28 /2023.10.23-28/-нд болно. Шалгалтад оролцогчдыг өнөөдөр /2023.07.27/-с эхлэн ирэх есдүгээр сарын 9 /2023.09.09/-ний өдрийг хүртэл бүртгэнэ" гэж мэдэгдлээ.