"Байгалийн хий гарлаа" гэсэн мэдээний араас "Гурван тэс суманд мал үхэж, цөлжилт туйлдаа хүрлээ" гэсэн нийтлэл, постууд олон нийтийн сүлжээнд гарч эхэлжээ

"Байгалийн хий гарлаа" гэсэн мэдээний араас "Гурван тэс суманд мал үхэж, цөлжилт туйлдаа хүрлээ" гэсэн нийтлэл, постууд олон нийтийн сүлжээнд гарч эхэлжээ

“1911.07.17-нд Хаант Оросын Сайд нарын Зөвлөлийн хурлаар Монголын талаарх бодлогыг баталжээ. Түүхий эд, газрын баялгийн хувьд Монгол чухал тул монголчуудын тэмцлийг дэмжиж, харин бослого тэмцэл гаргуулалгүй, аажмаар Оросын нөлөөний бүс болгох хэрэгтэй гэж шийджээ” хэмээн түүхэн номын зохиолч Ё.Отгонбаяр нэгэнтээ дурдсан байдаг. Өдгөө эл шийдвэрийг бататгасан олон ч жишээ Монголд бий.

Тухайлбал, 1991 оноос хойш 32 жил гацсан “Эгийн голын усан цахилгаан станц” төсөл, 55 жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл, 2011 оноос хойш 12 жил гацаж байгаа ДЦС 5 төсөл, яригдаад 10 дахь жилийн нүүрээ үзэж буй Тавантолгойн цахилгаан станц төсөл, Шүрэнгийн, Багануурын гээд бүх цахилгаан станцын төсөл гацаж, больж, сунжирч эцсийн үр дүндээ аль нь ч хийгдсэнгүй өнөөдрийг хүрэв.

Түүнчлэн эрчим хүчнээс гадна төмөр зам, нефть, уран, байгалийн хий, уран томоохон төслүүд яригдах бүрд газар шороогоо ухуулж, малаа бэлчээх газаргүй, эрүүл хөрсгүй боллоо гэхчлэн иргэдийн шүүмж гарч, магадгүй хэн нэгний турхиралтаар тэмцэгчид гарч ирэн орилсноор төсөл дуусгавар болох нь олон. Тэгвэл энэ долоо хоногт Монгол Улсын өмнийн шаргал говиос байгалийн хий гарч эхэлсэн гэсэн сайн мэдээ дуулдаж эхлээд байна.

Тодруулбал, Австрали улсын Перт хотод төвтэй TMK Energy компани Өмнөговь аймаг дахь Гурвантэсийн XXXV нүүрсний давхаргын хийн төслийн хүрээнд "Lucky Fox-1" цооногоос анхны байгалийн хийг гаргаж, гурван цагийн турш шатаасан тухай энэ сарын 25 /2023.07.25/-ны өдөр мэдэгдсэн. TMK Energy компанийн илрүүлээд байгаа байгалийн хий нь Монголын дотоодын хийн хэрэгцээг хангахаас гадна хоолойгоор дамжуулан дэлхийн зах зээлд гаргах боломжтой талаар бид өмнө нь мэдээлсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Гэвч уг мэдээлэл гарахтай зэрэгцэн “мал хордож хоргодох, нутаг усны цөлжилт, хятадууд газар ухаж баялгийг маань дээрэмдэх” гэж байна гэх сөрөг сэтгэгдлүүдийг тодорхойгүй буюу хэрэглэгчийн зураггүй хаягуудаас бичиж эхэлжээ. 

Жишээлбэл,

  • Цуу Ямбуу гэсэн цахим хаягтай. Хэрэглэгчийн зураггүй. Үндсэрхэг юм бичих гэж оролдсон ч илт алдаатай бичдэг хэрэглэгч,

"Монголыг БАЯЛАГ багадаагүй ээ ХАНАЖ ЦАДАМГҮЙ. 3+76++++ түүнийг дагасан цүнх БАРИГЧИД дэндүү ШУНАЛ бид бүгдийг ингэж АМЬДРУУЛЖ байгаа юм аа" гэсэн бол 

  • Н.Дулмаа гэсэн цахим хаягтай. Хэдэн цэцэг бүхий талын зурагтай, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг сайшаасан бүхий мэдээллийг шейр хийсэн хоосон хаягтай хэрэглэгч,

"Saihan2 geed uhaad duuslaashde Mongol orond baigaliin baylagaa uhuulaad ortoi hogjihgvi Ard irged ni yduugiin tuil baihad er ni gazar doorh erdenesee uhaj yadagii zvgeer l baigalidaa baisan deer shde" гэжээ.  Түүнчлэн Монгол говь сонин өөрийн хуудастаа дараах мэдээллийг нийтэлжээ.

ГУРВАНТЭСИЙН ИРЭЭДҮЙ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байгалийн хий буюу метаны хий олборлохоор болсон тухай мэдээлсэн. Нүүрстэй газар бүрт тус хий нь байдаг бөгөөд Гурвантэс сумын нутагт олборлож эдийн засгийн эргэлтэд оруулах хэмжээний байгаа. Олборлон борлуулснаар улсын эдийн засагт үр өгөөжөө өгнө гэв. Гурвантэс сумын нутагт алт, зэс, мөнгө, нүүрс, үнэт чулуу, давс, хий гээд баялаг ихтэйнхээ хэрээр газар хөрс нь сүйдэж хур бороо татарч ус, бэлчээргүй болж мал малчин хоёр нь дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн. Малчид нь Баянхонгор аймгийн өмнө талын сумд руу малаа зарж борлуулаад үлдсэн цөөн малаа айлд хөлсөөр маллуулах болсон. Гурвантэсийн Баясах багийн нутагт малтай айл өрхийн тоо гарын таван хуруунд багтахаар болж.

Хүүхэд байхад гартаа шороо атгаад гоожуулж тоглоход шороо самарлаа гэж томчууд зэмлэдэг байсан. Одоо ч техникийн хүчээр уулыг нүх болтол ухаж, талыг там болтол самарч, газар тэнгэр шороон манан хөшиг татаастай амин судас нь тасарч байгаа болохоор тэнгэр хурмаст, газар эх туйлдаа хүрч хур бороо ч хайрлахаа байгаад удлаа.

Уурхайг ухаж төнхөхөд хөөж туух малчингүй, хэрүүл зөрчилдөөнгүй бараг шулуундаа орж Гурвантэс нутаг уул уурхайн бүс нутаг болж хувирч байх шиг байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Энэ мэтчилэн сөрөг сэтгэгдэл, суртал ухуулга цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Гэсэн ч энэ удаад сошиал хэрэглэгчид буюу ард түмэн хардаг, уншдаг, ялгадаг болж улс улсын тролл, мэдээллийн цаад санаа зэргийг шүүж тунгаадаг болсон. Жишээлбэл, Байгалийн хий гарсан гэх уг асуудалд Монголын иргэн бүр нухацтай хандаж, удахгүй орж ирж болзошгүй гэх троллын хандалт, суртал ухуулгад бэлэн байна гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал,

Mendee Purvee гэсэн цахим хаягтай хэрэглэгч,

"Сайн муу 2 мэдээ бн  хэхэ

САЙН МЭДЭЭ: Өмнөговь аймгийн Гурвантэсийн ордоос "байгалийн хий" гарч эхэллээ  Одоогоор илэрсэн нь 36 тэрбум ам долларын үнэ цэнэтэй эд дээ! Талбай томтой тул цаашид үнэлгээ нь өснө! Муу мэдээ: удахгүй тэмцэгчид тэмцээд эхлэнэ Орос ах нар байгалийн хийн маш их нөөцтэй Монголчууд байгалийн хий ашиглаж болохгүй ккк" гэсэн бол

Otgontuya Gongor гэсэн цахим хаягтай хэрэглэгч,

"Эрчим хүчний хараат байдлаас салах хамгийн ойр дөтийн бодол, бодлого тээх ёстой бидэнд сайнаар барахуу сайхан мэдээ байна. 

  • Байгалийн хий гэгддэг метан хий бол эрчим хүчний хамгийн чухал, цэвэр, аюулгүй, ашигтай эх үүсвэрүүдийн нэг.
  • Метан хий - Улаанбаатарыг утаанаас нь салгах гол найдвар байгаа юм уг нь.
  • Дэлхийн ихэнхи орнууд эрчим хүчиндээ байгалийн хий ашигладаг эрэлт ихтэй эд тул гадагшаа зарж ч болно.
  • Улаанбаатар болон бусад хот суурин газрын дулаан хангамж, ахуйн түлшний хэрэглээг 80% хүртэл байгалийн хийгээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэсэн судалгаа байдаг юм билээ.

Харин удахгүй нөгөө хэдэн хулхи эх орончид чинь барууны бодлого бла бла гээд балайтаад унавал шууд чихээ таглацгаадаг юм шдээ бүгдээрээ. Хөгжлийн садаануудад улсаараа алийн болгон дарлуулж суух вэдээ, энчин одоо" гэжээ. 

Иргэд энэ удаад тэмцэнэ. Төр зөв шийдвэр, алсын хараатай үйлдэл хийгээсэй хэмээн сайшааж, бас итгэж найдаж буйгаа илэрхийлж байна. Иймд төр иргэдийнхээ итгэлийг дааж, үе үеийн цахилгаан станц баялгийн олборлолт төслүүд шиг гацаалгүй зөв шийдвэр, шийдлийг гаргах биз ээ.  




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө