Хэнтийн 100 жилд түрүүлсэн Их нас, Азарга, Соёолон морьдыг шагнасан "Patrol Y62" маркийн гурван автомашиныг Б.Наранхүү ивээн тэтгэжээ

Хэнтийн 100 жилд түрүүлсэн Их нас, Азарга, Соёолон морьдыг шагнасан "Patrol Y62" маркийн гурван автомашиныг Б.Наранхүү ивээн тэтгэжээ

Сүүлийн хоёр өдөр /2023.07.27-28/ Архангай, Завхан, Хэнтий, Төв гэсэн дөрвөн аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам болж өндөрлөлөө. Харин өнөөдрөөс Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам эхэлж байна. 

Харин Архангай аймгийн баяр наадмын нээлт, зохион байгуулалт, үндэсний бөх, хурдан морины уралдаан үнэн шударга, сайхан боллоо хэмээн хүн бүр ярьж байгаа бол, Хэнтий аймгийн 100 жилийн ойн наадмын бөх, хурдан морь будилаантай, шударга бус болсон хэмээн зарим хүмүүс шүүмжилж байна.

Энэ нь тус аймгийн бай, шагнал өндөр байсантай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тодруулбал, Хэнтий аймгийн 100 жилийн ойд түрүүлсэн Их нас, Азарга, Соёолон насны морьдын уралдаан түрүүлсэн морьдын бай, шагнал болох "Nissan Patrol Y62" маркийн гурван автомашиныг "Мон Уран" группийн эзэн Б.Наранхүү хариуцаж, олгосон бол, тус аймгийн Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийн бай, шагнал болох Toyota Land-300 маркийн автомашины МТ групп ивээн тэтгэсэн гэх мэдээлэл байна.  Сонирхуулахад, Төв аймгийн баяр наадмын нэг насны морьдын бай шагналын төсөв 120 сая, Завхан аймгийн баяр наадмын нэг насны морьдын бай шагналын төсөв 75 сая төгрөг байсан бөгөөд энэ бүхний улсын төсвөөс биш харин иргэдийн хандиваар бүрдүүлсэн гэж буй.