Уяач Б.Отгонсэлэнгэд Хэнтий аймгийн уяач н.Содном "Олон жил айраг түрүү авахыг ерөөж" хурдан удмын даага бэлэглэжээ

Уяач Б.Отгонсэлэнгэд Хэнтий аймгийн уяач н.Содном "Олон жил айраг түрүү авахыг ерөөж" хурдан удмын даага бэлэглэжээ

Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн хээр морийг Хэнтий аймгийн морины комиссынхон хассан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг асуудлыг Хэнтий аймгийн морины комисс илт худал мэдээлэл хэмээн удаа дараа мэдэгдэл гаргасан. Харин уяач Б.Отгонсэлэнгэ тус байгууллагыг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Мөн уг асуудалд олон нийт Хэнтий аймгийн морины комиссыг шүүмжилж байгаа билээ.

Тэгвэл тус наадмын дараа Хэнтий нутгийн уяач н.Содном, Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгэд хурдан удмын даага бэлэглэн хүндэтгэл үзүүлж, “Олон жил айраг түрүү аваарай” хэмээн ерөөл хэлжээ.

Энэ талаар уяач Б.Отгонсэлэнгэ өөрийн цахим хуудастаа “Хэнтий нутгийн манлай уяач Содном гуай Хээр морины минь түрүүг хурдан удмын даагаар мялааж хүндэтгэл үзүүлэн "Миний дүү олон жил айраг түрүү аваарай" гэж хэлээд хоёр хацрыг минь үнссэн нь надад маш их урам зориг өгсөн танд талархлаа илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг хүсье.

Буруу шийдвэр гаргасан морины комиссын цөөхөн хүнээс болж Хэнтий нутгийн ард түмнийг битгий харлуулаарай гэж та бүхнээсээ хүсье. Хэнтий нутгийн ард түмэн буруугүй шүү” гэжээ.




Өнөөдөр гахай өдөр

17 минутын өмнө