Б.Батцэцэглэн: "Монгол бахархлын өдөр"-ийг ач холбогдол өгч, хүндэтгэн өнгөрүүлэх хэрэгтэй

Б.Батцэцэглэн: "Монгол бахархлын өдөр"-ийг ач холбогдол өгч, хүндэтгэн өнгөрүүлэх хэрэгтэй

Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” -ийг тохиолдуулан Төрийн ордонд тэргүүн зэргийн "Чингис хаан" одон гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү хүндэтгэлийн ёслолд хүрэлцэн ирж, дуу хуураа өргөсөн Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, МУГЖ Б.Батцэцэглэн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр “Миний бие Монгол бахархлын өдрийг хувьдаа маш их ач холбогдол өгч, онцгойлон тэмдэглэхийг зорьдог. Ер нь монголчууд бид бүгдээрээ энэ өдрийг гүнээ хүндэтгэж, утга төгөлдөр өнгөрүүлж байх хэрэгтэй гэж боддог юм. Сүүлийн жилүүдэд төрийн дээд 'Чингис хаан' тэргүүн зэргийн одонг гардуулах хүндэтгэлийн ёслолд тогтмол оролцож, дуу хуураа өргөх болсондоо туйлын баяртай байдаг. Энэ жил мөн адил түүхэн баярын хойморт дуу хоолойгоо өргөн оролцож байгаадаа маш их баяртай байна" хэмээлээ.

ВИДЕО: