"Blackpink" хамтлагийн Жисү болон жүжигчин Ан Бу Хён нар үерхэж байгаа талаар мэдээллээ

"Blackpink" хамтлагийн Жисү болон жүжигчин Ан Бу Хён нар үерхэж байгаа талаар мэдээллээ

"Blackpink" хамтлагийн гишүүн Жисү жүжигчин Ан Бу Хён нар болзож буй талаар БНСУ-ын “Dispatch” хэвлэлд мэдээлжээ.

“Dispatch” хэвлэлийн ажилтнууд тэднийг хамт байхад нь  харилцааных нь талаар асуухад Жисү, "Дөнгөж эхэлж байгаа болохоор болгоомжилж байна. Бага багаар бие биенээ таньж байгаа" гэжээ. Ан Бу Хёны хувьд Жисүгийн өгсөн хариулттай санал нийлсэн байна.

Ингэснээр "BLACKPINK"-н анхны албан ёсоор зөвшөөрсөн үерхэл болж байгаа юм. 

Жисүг Blackpink хамтлагийн дуучин, нүүр царай гэдгээр нь сайн мэдэх бол Ан Бухёныг "My name", "Yumi's sells", "Itaewon class" зэрэг киногоор нь үзэгч олон сайн мэдэх билээ.