Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болж байгаатай холбогдуулж МИАТ компани "Боинг 787" онгоц худалдан авч байна

Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болж байгаатай холбогдуулж МИАТ компани "Боинг 787" онгоц худалдан авч байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал өнөөдөр /2023.08.02/ эхэлж, тус улсын Дэд ерөнхийлөгч Камала Харристай хоёр талын уулзалтыг хийлээ.

Энэхүү айлчлалын үеэр Засгийн газар хооронд "Агаарын тээврийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурж, ирэх 2024 оны хоёрдугаар улирлаас эхлэн Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэгдэж эхлэх юм. Ингэснээр манай улсаас АНУ-ыг зорьж буй иргэд олон БНСУ, БНХАУ зэрэг улсын нисэх буудлуудаар дамжин нислэг хийж, цаг хугацаа, илүү мөнгө төлөхгүй болж байна. Мөн АНУ-аас манай улсыг зорих жуулчдын тоо ч эрс нэмэгдэх юм. Тэгвэл Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болж байгаатай холбогдуулж, МИАТ ТӨХК холын зайг нэг цэнэглэлтээрээ туулах чадвартай "Боинг 787" нисэх онгоцыг АНУ-аас хамгийн бага үнээр худалдан авч байгаа талаар албан эх сурвалж бидэнд мэдээллээ.