"Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болж байгаа нь гуравдагч хөршийн харилцаа хүчтэй байгаагийн тод илэрхийлэл" хэмээн үнэлжээ

"Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болж байгаа нь гуравдагч хөршийн харилцаа хүчтэй байгаагийн тод илэрхийлэл" хэмээн үнэлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр /2023.08.02/ тэрбээр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзаж, яриа хэлэлцээ хийсэн.

Сонирхуулахад, тус айлчлалын хүрээнд ирэх 2024 оны хоёрдугаар улирлаас эхлэн Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэгдэх гэж байна. Тэгвэл "Цагаан ордон"-оос гаргасан Монгол Улс, АНУ хоорондын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэлд энэ талаар дурдсан байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тус мэдэгдэлд, "Хоёр улсын Засгийн газар хооронд "Агаарын тээврийн тухай" шинэ хэлэлцээрийг байгуулсан нь АНУ, Монгол Улсын хооронд гуравдагч хөршийн түншлэлийн харилцаа хүчтэй байгаагийн тод илэрхийлэл хэмээн өндрөөр үнэлсэн байна. Иймд Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын хүсэлтийн дагуу АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа энэ ондоо багтаан иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ИНЕГ-т техникийн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна" гэжээ.