Нийслэлд өнөөдөр орой 20 цагийн орчим орсон хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд гэрлийн шон унаж, гурван хүн тогонд цохиулж, хоёр нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл үерийн улмаас Баянзүрх дүүргийн 11, 17, 22, 21, 27, 28, 29, 32 хороод, Сүхбаатар дүүргийн 16, 20 хороонд 97 хашаа, байшин, гэр усанд автаж, 150 орчим автомашин үерт урссан байна. Мөн нэг авто зам үерт автжээ. Баянзүрх дүүрэгт үүссэн үерийн голомтод Гал түймэр унтраах, аврах ангиудын 80 гаруй, Сүхбаатар дүүрэгт 6 алба хаагч аюулгүй байдлыг ханган, иргэдийн амь нас, эд хөрөнгийг аврахаар ажиллаж байгаа аж.