Нийслэлийн нутаг дэвсгэрт баавгай орж ирэх тохиолдол нэмэгдсээр байна. Иймд иргэд та бүхэн ой, уулын бүс болон голын эрэг орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас сэрэмжлүүллээ.
Баавгайн талаарх мэдээлэл, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дагаж мөрдөхгүй, ойртохгүйгээр холбогдох байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.
Ажлын цагаар:
- Нийслэлийн Байгаль орчны газар: 7272-0303
- Богдхан уулын дархан цаазат газрын, Хамгаалалтын захиргаа: 7707-0840
Ажлын бус цагаар:
- Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв: 1131-0005
- Цагдаагийн утас: 102
- Нийслэлийн Байгаль орчны газар, Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн: 9106-4466
- Амьтны эмч: 9116-2228, 8555-0746
Сэрэмжлүүлэг:
- Баавгай 25-30 километрийн зайнаас хоол, тэжээлийн үнэрийг авах чадвартай. Тиймээс гэр орон, өвөлжөө, хаваржаанд ойрхон байгаа малын сэг зэмийг булах, булшлах
- Хадлан хадаж байгаа, жимс түүж байгаа иргэд хоол хүнснийхээ хог хаягдлыг өөрсдөөсөө холдуулах, битүүмж сайтай байлгах
- Аль болох ой модтой газраар аялахгүй байхыг зөвлөж байна.