Нийслэлд өнөөдөр орой 20 цагийн орчим орсон хүчтэй аадар борооны улмаас хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21-р хороо, “Бага дарь эх … тоотод цахилгаанд цохиулсан хүмүүс байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус мэдээллийг шалгахад Хэнтий аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар баг, 2 гудамжинд суух иргэн М /эм, 60н/, иргэн О /эм, 28н/ нар цахилгаанд цохиулж нас барсан болох нь тогтоогдсон байна. Уг хэргийг БЗД ЦХ-с шалгаж байгаа аж. Одоогоор цогцоснуудыг гэрээс авч байгаа бөгөөд үүний, дараа тээврийн хэрэгслүүдийг ачина гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.