Эрэн хайх, самнах ажиллагаагаар үерийн улмаас амь насаа алдсан 10 сартай нярай, 30-35 насны иргэний цогцсыг олжээ

Эрэн хайх, самнах ажиллагаагаар үерийн улмаас амь насаа алдсан 10 сартай нярай, 30-35 насны иргэний цогцсыг олжээ

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо Дарь-Эх орчимд уулын үер бууснаас үерийн гамшиг нүүрлээд байгаа билээ. Үерийн улмаас 28, 60 насны хоёр иргэн тогонд цохиулж нас барсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл үерийн улмаас амь насаа алдсан хүний тоо дахин хоёроор нэмэгдсэн харамсалтай мэдээг албаныхан өгч байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт аав ээжтэйгээ машинд зорчиж явсан 10 сартай хүүхэд сураггүй алга болсон гэх дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад хүүхэд эндсэн байдалтай олдсон байна. Мөн эрэн хайх аврах ажиллагааны үеэр 30-35 насны иргэн гэртээгээ үерт урсаж нас барсан байдалтай олдсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.