Баянзүрх дүүргийн 5, 21, 27 дугаар хороонд буюу Дарь-Эх, Монел орчимд үерийн нөхцөл байдал үүсээд байгаа.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб ерөнхий боловсролын 127 дугаар сургууль дээр байрлан ажиллаж байгаа юм.
Тиймээс Нийслэлийн Онцгой комиссоос "Үерт автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны иргэд гэр бүлийн хүмүүсээсээ хол байгаа бол яаралтай холбогдох, холбогдож чадахгүй байх, үер усны гамшгаас хойш чимээ сураггүй байгаа бол 101 болон 105 дугаарын утсанд холбогдож, мэдээллээ яаралтай ирүүлэх"-ийг анхаарууллаа.