Үерийн нөхцөл байдал хүнд байгаа ч жуулчдыг хохироохгүйн тулд Даншиг наадмыг үргэлжлүүлэн зохион байгуулна

Үерийн нөхцөл байдал хүнд байгаа ч жуулчдыг хохироохгүйн тулд Даншиг наадмыг үргэлжлүүлэн зохион байгуулна

Баянзүрх дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт наймдугаар сарын 5-ны 20:00 цагийн үед орсон борооны улмаас уулын үер бууж, дөрвөн хүн амь насаа алдаж, 200 гаруй айл өрх усанд автаж, 100 гаруй автомашин усанд урссан нөхцөл байдалтай байгаа. 

Үүнтэй холбоотойгоор Хүй долоон хутагт зохион байгуулагдаж байгаа Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадам цуцлагдаж магадгүй гэх мэдээлэл, эргэлзээ олны дунд үүсээд байна. Тэгвэл наадмыг үргэлжлүүлэн зохион байгуулах эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "Үерийн нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч олон хүн гадаад, дотоодоос зардал гаргаад ирсэн болохоор наадмыг шууд цуцалж болохгүй байгаа" гэлээ. 

Нэг үгээр хэлбэл үерийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч Монгол орныг зорин ирсэн гадаадын жуулчдыг хохироохгүй тулд Даншиг наадмыг үргэлжлүүлэн зохион байгуулах аж.