СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс аймгийн Тариалан суманд 1-14 насны гурван хүүхэд аянгад цохиулж амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс аймгийн Тариалан суманд 1-14 насны гурван хүүхэд аянгад цохиулж амь насаа алджээ

Увс аймгийн Тариалан суманд 1-14 насны гурван хүүхэд аянгад цохиулсан харамсалтай явдал болжээ.

Тодруулбал, Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн “Бага-Улиас” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 24 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7 км/-т наймдугаар сарын 5-ны 22:00 цагийн орчимд бага зэргийн бороо орсны улмаас гурван хүүхэд аянгад цохиулсан тухай мэдээллийг 23:58 цагт хүлээн авчээ. 

Сумын Засаг даргын Тамгын Газрын даргаар ахлуулсан ажилтнуудыг 23:00 цагт очиход гэрийнхээ гадаа байсан 14 настай, эрэгтэй хүүхэд түлэгдсэн байдалтай ухаантай, 11, 12  настай хоёр эмэгтэй хүүхэд нар нас барсан байсан. Түлэгдсэн хүүхдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж хүргэсэн байна. 

Зөвлөмж:

  • Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх,
  • Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх,
  • Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх,
  • Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,
  • Дуу аянга цахилгаантай их хэмжээний усархаг бороотой үед цахилгаан хэрэгслүүдийг салгах, ашиглахгүй байх зэргийг онцгойлон анхаарууллаа.