ШУУД: Үерийн улмаас гэр, хашаа, эд хогшил урсаж зам талбай болон бусад айлын хашаа руу орсныг алба хаагчид болон иргэд хамтран цэвэрлэж байна

ШУУД: Үерийн улмаас гэр, хашаа, эд хогшил урсаж зам талбай болон бусад айлын хашаа руу орсныг алба хаагчид болон иргэд хамтран цэвэрлэж байна

Өчигдөр орсон аадар борооны улмаас БЗД-ийн 21 хорооны гудамж, зам усанд автаж, замын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон. Өнөөдөр сэргээн засварлах ажиллагаа явагдаж байгаа тул Дарь-Эхийн замыг түр хугацаанд хаагаад байгаа юм. Иймд бид үерийн нөхцөл байдал үүсээд буй Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооноос нөхцөл байдлын мэдээллийг тодруулан хүргэж байна.

Яг одоогоор Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үерийн дараах гамшгийг сэргээн засварлахаар албаныхан ажиллаж байгаа юм. Мөн тус хороонд оршин сууж буй иргэдээс нөхцөл байдлыг тодруулахад, “Байдал маш хүнд байна. Усанд урсаж болох бүх юм урссан. Үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бараа бүтээгдэхүүнүүд ашиглах боломжгүй усанд автсан хэвээр байгаа. Ер нь ойр орчмын бүх зүйл шавар болж, хохирлоо тооцоолох арга үгүй болсон байдалтай байна. Бүх зоорь усанд автсан” гэлээ.

Усархаг борооны дараа уулнаас буусан үерийн усны улмаас одоогоор 246 айл, 12 ААН усанд автсан тоон мэдээлэл байгаа юм. Мөн үерийн улмаас зарим зам талбайг хааж, хугацаат цэргийн алба хаагчид үерийн дараах сэргээн босголтын ажилд оролцож байна.

ҮЗЭХ: